Үндсэн хэсэг рүү шилжих

Үндсэн хөтөлбөр

Би ирээдүйд бэлэн

Өөрийгөө таних, харилцах, сэтгэл хөдлөлөө зохицуулах, суралцах, хамтран ажиллах чадварыг хөгжүүлэх хөтөлбөр. Сурагчид өөрийн бодлоо илэрхийлж, бусдын саналыг сонсож, асуудлыг хамтдаа шийдэхдээ сурсан зүйлээ туршиж үзнэ.

Дөрвөн түвшин

Дараагийн элсэлт хүлээгдэж байна1-3 дугаар анги

Бяцхан ирээдүй

Мэдрэмжээ нэрлэх, бодлоо хэлэх, заавар дагах, бусдыг сонсох, ээлжээ хүлээх, хамтран тоглох чадварыг хөгжүүлнэ. Тоглоом, дүрд тоглох, бүтээлч дасгалаар өөрийгөө болон бусдыг ойлгож эхэлнэ.

Дараагийн элсэлт хүлээгдэж байна4-6 дугаар анги

Өсөж буй ирээдүй

Бодлоо тайлбарлах, бусадтай хамтран ажиллах, даалгавраа төлөвлөх, үүрэг хүлээх, асуудлыг өөр аргаар шийдэхэд суралцана. Багийн болон бүтээлч ажилд оролцож, өөрийн оролдлого, сонголтыг эргэцүүлнэ.

Дараагийн элсэлт хүлээгдэж байна7-9 дүгээр анги

Хөгжиж буй ирээдүй

Өөрийн онцлог, хэрэгцээг ойлгох, үе тэнгийн нөлөөнд бодолтой хандах, хил хязгаараа илэрхийлэх, зөрчлийг ярилцаж шийдэх чадвараа хөгжүүлнэ. Өдөр тутмын сонголтоо зорилготойгоо холбон бодоход суралцана.

Дараагийн элсэлт хүлээгдэж байна10-12 дугаар анги

Ирээдүйн сонголт

Сонирхол, давуу талаа судалж, мэргэжлийн чиглэлээ нарийвчлахын зэрэгцээ бие даан төлөвлөх, цагаа зохицуулах, санаагаа илэрхийлэх, хариуцлагатай шийдвэр гаргах чадвараа хөгжүүлнэ.

Бид хэрхэн ажилладаг

Ойлгож, туршиж, эргэцүүлж, амьдралдаа хэрэгжүүлнэ

  1. 1

    Тайлбар

    Ур чадвар юу болох, яагаад хэрэгтэйг энгийн жишээгээр ойлгуулна.

  2. 2

    Дадлага

    Ярилцлага, тоглоом, дүрд тоглох, багийн ажлаар туршиж үзнэ.

  3. 3

    Эргэцүүлэл

    Юу сурснаа, юуг өөрөөр хийж болохоо хамтдаа ярилцана.

  4. 4

    Бодит амьдралд хэрэгжүүлэх даалгавар

    Гэртээ, сургууль дээрээ хэрэгжүүлэх жижиг даалгавар авна.

Мэргэжлийн чиг баримжаа

Бүртгүүлэх хүсэлт

Ачаалж байна…