Үндсэн хэсэг рүү шилжих

Нууцлалын бодлого

Шинэчилсэн огноо: 2026 оны аравдугаар сарын 25

Энэ бол түр хувилбар. Фьючер Гүүд Вилл ХХК-ийн баталсан эцсийн бодлого удахгүй энд нийтлэгдэнэ. Асуух зүйл байвал 86242626 эсвэл goodwillacademy.mn@gmail.com хаягаар холбогдоно уу.

Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ

Бүртгэлийн маягтаар: хүүхдийн нэр, анги, нас; эцэг эх, асран хамгаалагчийн нэр, хүүхэдтэй ямар холбоотой, утасны дугаар, (хүсвэл) имэйл, нэмэлт мэдээлэл, зураг ашиглах зөвшөөрөл. Сургалтын хүсэлтийн маягтаар: байгууллага, холбоо барих хүний нэр, албан тушаал, утас, имэйл, хүсэлтийн дэлгэрэнгүй.

Ямар зорилгоор ашигладаг вэ

Бүртгэл, хүсэлтийг хүлээн авах, тантай холбогдож ээлж, суудал, төлбөрийг баталгаажуулах, сургалтыг зохион байгуулахад л ашиглана. Сурталчилгааны зорилгоор гуравдагч этгээдэд дамжуулахгүй.

Хаана хадгалж, хэн хандах вэ

Мэдээлэл хамгаалагдсан мэдээллийн санд хадгалагдана. Зөвхөн эрх бүхий академийн ажилтан, тухайн ангийн багш хандана. Хувийн мэдээллийг вэб хаяг, статистик, алдааны мэдэгдэлд оруулдаггүй.

Засах, устгах хүсэлт

Өөрийн болон хүүхдийнхээ мэдээллийг засах, устгуулах хүсэлтээ 86242626 эсвэл goodwillacademy.mn@gmail.com хаягаар илгээнэ үү.

Бүртгүүлэх хүсэлт

Ачаалж байна…